УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ӨМНӨДЭЛГЭР СУМЫН НАРАН БАГИЙН МАЛЧИН Д.МӨНХЗУЛ Б.БАЯРМАА НАР УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2025.02.26
Сумдын мэдээ
Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Өнөрцолмон болон сумын удирдлагууд малчны хотонд очиж гардууллаа.
Аварга малчин Д.Мөнхзул нь 1982 онд үеийн нөхдийн адил илгээлт авч “Шинэ-Өрнөлт” нэгдлийн Наран бригадад малчин болж мал маллаж эхэлжээ. Тус нэгдэлд малчнаар ажиллаж байх хугацаанд хариуцсан ажилдаа эзэн болж болзолт болон социалист уралдаанд үеийн нөхдөө манлайлан оролцож баярын бичиг, саашаалийн бичгээр шагнагдаж байв.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт нийгмээс Зах зээлийн эдийн засагт нийгэм рүү шилжихэд 270 толгой бог мал авч, хувийн мал ахуйгаа эрхэлж эхлэсэн байна.
Мөн мал маллахаас гадна “Атар чандгана” ХХК-ны малчнаар ажиллаж байсан төдийгүй өөрсдийн хүч хөдөлмөрөөр жилийн дөрвөн улиралд мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж, мал аж ахуйн салбарт 34 ажиллажээ.
Энэ хугацаанд Д.Мөнхзулын хөдөлмөрийг үнэлж,
• 2009 онд “Сумын сайн малчин”
• 2010 онд Мянгат малчин
• 2011 оны Шилдэг малчин “Өргөмжлөл”
• 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн тэмдэг
• 2016 онд сум “Шилдэг ажил олгогч малчин”
• 2018 онд МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлстэн” өргөмжлөл
• 2018 онд ХХАА-н тэргүүний ажилтан
• 2019 онд “Алтан гадас” одон
• 2019 онд аймгийн Аварга малчин
• 2023 онд Өмнөдэлгэр сумын 100 жилийн ойн тэмдэг
• 2023 онд Мал үржлийн албаны 100 жилийн ойн тэмдэг
• 2023 оны сумын шилдэг ХАА-н салбарын шилдэг шагналыг тус тус хүртжээ.