Мэдээ мэдээлэл
ШАГАЙН ХАРВААЧДАД "ГОЦ МЭРГЭН", "ХОШОЙ МЭРГЭН"ЦОЛ ГАРДУУЛЛАА
2025.02.26
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/88 дугаар Захирамжаар Шагайн харваачдад Гоц мэргэн, Хошой мэргэн цол гардууллаа.
Аймгийн Гоц мэргэн цолоор Дэлгэрхаан сумын Э.Нармандах, Б.Баттулга, Э.Лувсандамбийжанцан, Л.Лундаа, М.Баяржавхлан, Жаргалтхаан сумын Д.Алтангэрэл, А.Ганхүү, Я.Баатарзул, Ч.Эрдэнэбат, Б.Баярмагнай, Өмнөдэлгэр сумын Ц.Батцэнгэл, Хэрлэн сумын П.Ихбаяр, Б.Эрдэнэжаргал, Н.Баярсайхан, Б.Отгонбаяр, Н.Баярбаатар, М.Баасанхүү нар шагнагдлаа.
Аймгийн Хошой мэргэн цолоор Баянхутаг сумын Ц.Чулуундаш, Н.Батгэрэл, Д.Цэрэн-Очир, Дэлгэрхаан сумын, А.Энэрэлт, Ш.Тогтох, Э.Энххүслэн, Жаргалтхаан сумын О.Бадрал, Д.Нямсүрэн нар шагнагдаж цол тэмдэгээ гардан авлаа.