НҮБ-ИЙН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДТЭЙГЭЭ ТАНИЛЦЛАА

2025.02.21
Үйл явдлын мэдээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллүүд болон Монгол улсын их хурлын гишүүн Б.Мөнхсоёл, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны зөвлөх Х.Энэбиш, Эрүүл мэндийн яамны НЭМБ-ын газрын дарга Г.Ганхуяг, Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд Хэнтий аймагт ажиллалаа. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас Хэнтий аймагт монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн багц /чип/ төсөл болон эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүн, явцтай биечлэн танилцаж, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн, 2025 онд хамтран ажиллах талаар санал солилцлоо.