АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРААС ШИНЭ СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.02.20
Үйл явдлын мэдээ

Энэхүү сургалтанд Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Билгээ, Аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Үнэнбат нар болон аймгийн төрийн болон, орон нутгийн өмчит орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Цахим шинэ системд шилжсэнээр төрийн болон орон нутгийн бүртгэлийн мэдээллийн сан үүсгэх, иргэд болон бусад төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, хөрөнгийн мэдээллийг удирдах, хянах боломжоор хангах нэгдсэн бүртгэлийн системийг хөгжүүлэхээр энэхүү төслийг хэрэгжүүлж байна.

Шинэ системийг хөгжүүлснээр төрийн байгууллагуудын хөрөнгөтэй холбоотой мэдээ мэдээлэл авах, дуудлагын худалдаанд оролцох, сонгон шалгаруултад оролцох, цаашид гар утасны аппликейшнд холбогдох давуу талуудтай юм