Мэдээ мэдээлэл
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2025.02.17
Үйл явдлын мэдээ
Уулзалтын эхэнд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат хүлээн авч, Баруун-Урт хотын ерөнхий төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.
Мөн Сүхбаатар аймгийн төвд хийгдсэн онцлох бүтээн байгуулалтуудыг танилцуулав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Өндөрхаан хот тохижилт, Орон нутгийн өмчийн газар, Хэнтий Ус ХХК-ын төлөөллүүд багтсан бөгөөд харъяалах чиглэлээрээ туршлага судлан ажиллаж байна.


