️"ХЭНТИЙ ОРОН СУУЦ" ОНӨААТҮГ-ИЙН БАГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2025.02.17
Үйл явдлын мэдээ

Аймгийн Засаг даргын Зөвлөх Г.Тайванжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд "Хэнтий орон сууц" ОНӨААТҮГ-ийн хамт олон багтаж, орон сууцны компанийн үйл ажиллагаа болон тухайн салбарт нэвтрүүлж буй шинэчлэлт, тэргүүн туршлагыг судалж, нэвтрүүлэх зорилгоор "Сэлэнгэ орон сууц" ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцаж байна. 

Мөн ажлын хэсэг Монголын Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатантай уулзаж, тус төвийн үйл ажиллагаа, зураг төсөв магадлал, шинэчлэн батлагдсан дүрэм журамтай танилцав.

"Сэлэнгэ орон сууц" ОНӨААТҮГ нь 2018 онд анх байгуулагдан хөрөнгө татан төвлөрүүлж, 120 айлын орон сууцыг барьжээ. Орон сууцны барилгын ажил нь 2018 онд эхэлж, орон нутгийнхаа бүх салбарын төрийн албан хаагчдаас урьдчилгаа төлбөргүй, хүүгүй нөхцөлөөр захиалга авч эхэлсэн байна.

2019 онд барилгын ажил нь дуусаад 2020 оноос захиалагчид нь түлхүүрээ гардаж, 4-5 жилийн дотор төлбөрөө төлөөд дуусгаж байгаа жишиг нь улсын хэмжээнд сайн туршлага болжээ.