МУИС БОЛОН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2025.02.14
Үйл явдлын мэдээ

✅Өнөөдөр /2025.02.14/ аймгийн Засаг дарга Д.Аюурбунь МУИС-ийн ректор Б.Очирхуяг, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат нартай уулзалт хийлээ.

✅Уулзалтын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон Боловсролын газрын даргыг байлцуулан Хэнтий аймгийн Боловсролын салбарт хамтран ажиллах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, шинжлэх ухаан технологийн чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцлоо.

✅МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк нь Монгол Улсын (улс орны) эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах түлхэц болгох үүднээс хүчирхэг мэдлэгт суурилcан, баталгаат судалгааны үр дүнд тулгуурлан инновацыг эрчимжүүлэх, аж үйлдвэр, хувийн хэвшилтэй түншлэл тогтоох, эдийн засгийн өсөлтийг хангах бизнес эрхлэлтийг дэмжих зорилготой Монгол Улсын Их Сургуулийн анхны манлайлал санаачилгын үр дүн юм. Технологид суурилсан гарааны бизнесүүд, судалгааны төвүүд, институцын бүтээлч байдал , инновацын нээлттэй орон зайг хангах динамик төв болно.