Мэдээ мэдээлэл
“ИРЭЭДҮЙН ЭЗЭД” ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025.02.14
Үйл явдлын мэдээ
Аймгийн засаг даргын 2024-2028 оны хийж хэрэгжүүлэх онцлох хөтөлбөрүүдийн нэг болох “Ирээдүйн эзэд” хөтөлбөрийн урьдчилсан хэлэлцүүлэгт Засаг Даргын орлогч Б.Өнөрцолмон , Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Хурлын нарийн бичгийн дарга Ш.Жавхлан, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дарга Х.Уртнасан, Насан туршийн боловсролын төвийн захирал, аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ажилтан, захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож байна.
Тус хэлэлцүүлгийн үеэр Доктор дэд профессор Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал-орон нутагт” сэдвээр илтгэл тавилаа.



