Мэдээ мэдээлэл
ХОТЫН ЗАХИРАГЧ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭДИЙГ ДЭМЖИЖ , ГАЗАР ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Өнөөдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзан тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.
Тухайлбал Хэрлэн суманд Хөгжлийн бэрхшээлтэй 2200 иргэн, 0-18 насны 159 хүүхэд амьдардаг бөгөөд, ЕБС-д 56 хүүхэд, Сургуулийн өмнөх боловсролд 14 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй хүнд хэлбэрийн бэрхшээлтэй 13 хүүхэд байдаг аж.
Энэ үеэр шинээр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа багийн Засаг дарга нарыг тусгай хэрэгцээт иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, аж ахуйн нэгж байгууллагуудтай холбож өгөн, ажиллах нөхцөл бололцоогоор хангахад анхаарал хандуулж ажиллахыг сануулав.
Түүнчлэн 2025 онд 158 иргэнд газар олгох ажлыг зохион байгуулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын дараагаар Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсролын газраас мэдээлэл хийн, иргэдийн санал хүсэлтийг сонсож, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрууллаа.


