Мэдээ мэдээлэл
АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНАХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2025.02.12
Үйл явдлын мэдээ
- Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Журам батлах тухай 13 дугаар Зарлиг гаргаж журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
- Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэжээ.
- Уг өөрчлөлтийг оруулснаар хүүхэд нь нэг нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой болжээ. Журмыг PDF файлаар дор оруулав.




