БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД АМЖИЛТ ГАРГАСАН 5 СУМЫГ ШАГНАЛАА

2025.02.12
Үйл явдлын мэдээ

Хэнтий аймгийн Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөний үеэр сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нартай аймгийн Цэргийн штабаас уулзалт хийж, Батлан хамгаалах яамны зорилго зорилт, холбогдох хууль тогтоомж, авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллалаа. 

Энэ үеэр Батлан хамгаалах яамны 2024 оны зорилго, зорилтыг сум орон нутагтаа биелүүлэхэд амжилт гаргасан Дархан, Бор-Өндөр, Баянмөнх, Цэнхэрмандал, Мөрөн сумдад Талархал, 500 000 төгрөгийн Батламж гардуулав. Мөн аймгийн Цэргийн штабаас Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчлах зорилго бүхий самбарыг бүх сумдад гардуулан өглөө. 

Тус самбарт хууль тогтоомж, яамны бодлого, зорилго, зорилт, засгийн газрын шийдвэр, цэргийн бүртгэл, цэрэг татлага, оюутан цэрэг, дүйцүүлэх албаны талаар болон бусад мэдээ мэдээллийг байршуулж иргэдийг мэдээллээр хангах юм.