ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦЛОХ 12 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, 11 ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2025.02.12
Үйл явдлын мэдээ

✅18 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар болон аймгийн Агентлаг байгууллагын 160 гаруй удирдах ажилтнууд оролцлоо.

✅Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь аймгийн Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөний үеэр 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд 4 үндсэн бүлэг, 108 зорилт бүхий 296 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 

✅Үүнээс онцлох 12 бүтээн байгуулалт, 11 хөтөлбөрийг танилцууллаа. 

✅Тухайлбал, 34,8 мВт -ийн Дулааны станц, Өндөрхаан Нисэх буудал, Дэлүүн болдог Нисэх буудал, Хатуу хучилттай авто зам, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, Залуучуудын сургалт, спорт хөгжлийн төв /Хэрлэн, Бор-Өндөр сум/, “Зүүн бүсийн шуудан, логистикийн төв”, Зүүн бүсийн Мал эмнэлгийн лабораторийн барилга, Мөрөн, Баян-Овоо сумын Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга, “Шихихутаг” цогцолбор, “Монголын нууц товчоо” цогцолбор, Чингис хаан цогцолбор 

✅"Ирээдүйн эзэд", "Нутгийн ирээдүй", " Хөгжлийн хөтөч", "Хүн болох багаасаа", Залуучуудын хөгжлийн хөтөлбөр, "Архидалтгүй Хэнтийчүүд", "Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 2030" , "Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах", "Оюутан цэрэг" , "Эх оронч үзлийг төлөвшүүлэх " зэрэг 11 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр онцоллоо.