УИХ-ЫН ГИШҮҮН М. БАДАМСҮРЭН ЖДҮ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.02.12
Үйл явдлын мэдээ

✅ УИХ-ын Аж үйлдвэрийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж “Өрхийн бичил, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

✅ УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн өрхийн бичил, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл хийж, тус салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцүүллээ.