АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2025-2028 ОНЫ БАРИМТЛАХ БОДЛОГО, ЧИГЛЭЛ БАТЛАГДАЛАА

2025.01.31
Үйл явдлын мэдээ

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 онд баримтлах бодлогын баримт бичгийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

Уг бодлогын баримт бичиг нь “Иргэдийн оролцоо, нийтийн эрх ашиг, судалгаанд суурилсан, ил тод шийдвэртэй, хариуцлагатай Нутгийн өөрөө удирдах байгууллага байх алсын хараатай, Хууль дээдэлж, иргэдийн эрх ашгийг эрхэмлэж, иргэнд ээлтэй, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, хариуцлагыг нэмэгдүүлсэн бодлогыг тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх зорилго бүхий 5 бүлэг 36 заалттайгаар батлагдлаа.