Мэдээ мэдээлэл
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ АГСАНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өнөөдөр МУ-ын Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг эцсийн замд нь үдэж, орон даяар гашуудал зарлаж байна. Үүнтэй холбогдуулан 21 аймагт аймагт нэгэн зэрэг эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо.
Манай аймгийн хувьд өглөөний 07 цагаас 09 цагийн хооронд Иргэний танхимд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийллээ.
Пунсалмаагийн Очирбат агсныг таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх зэргээр бүтэн өдрийн турш гашуудал зарлаад байгаа юм.
Аймгийн Иргэний танхимд Талийгаачийн Хөрөг зургийг байршуулсан бөгөөд ард иргэд, ахмадууд, ахмад депутатууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж, тусгайлсан хуудсанд эмгэнэл бичиж үлдээх боломжтой юм. Танхим оройн 00:00 цаг хүртэл нээлттэй байна.







