Мэдээ мэдээлэл
ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ ХАГАССАЙН ӨДӨР ХЭРЛЭН СУМЫН СОЁЛЫН ТӨВД НЭГ ЦЭГТ ТӨВЛӨРҮҮЛЭН ХИЙНЭ

Монгол Улсын хэмжээнд Цэргийн бүртгэл явагдаж эхлээд 10 хонож байна. Цэрэгт бүртгэлтэй 18-50 насны иргэн бүр иргэний үүргээ биелүүлж уг бүртгэлд хамрагдах учиртай. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх зорилгоор Хагассайн буюу 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Хэрлэн сумын Соёлын төвд Багуудын зохион байгуулагч нар тус бүртгэлийг нэг цэгт төвлөрүүлэн хийх юм.
Иргэн та өөрийн биеэр бүртгүүлэх бол харъяа газрынхаа Багийн төвд, Цахимаар бүртгүүлэх бол Emongolia аппликэшнээр нэвтрэн бүртгүүлээрэй. Бүртгүүлэхээр ирэхдээ Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхийг авчрах шаардлагатай. Цэргийн үүрэгтний үнэмлэх байхгүй тохиолдолд 1 хувь цээж зураг, 5000 төгрөгтэй ирэх аж.
Цэргийн насны иргэд та бүхэн иргэний үүргээ хүлээж Цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бүртгэл 01 дүгээр сарын 20-нд хаагдана.
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн Штаб