Мэдээ мэдээлэл
ХӨЛӨНБУЙР ХОТЫН ЗАСАГ ДАРГА ЖИ ЮНЧЯНЬ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ХҮМҮҮС ХЭНТИЙ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА
2024.11.28
Өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг дарга Жи Юнчянь тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр Хэнтий аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тухайлбал худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт зэрэг нийгмийн салбарын хүрээнд хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, харилцан туршлага судлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон байгалийн хадлан тэжээл, үр тариаг экспортлох зэрэг саналуудыг дэвшүүллээ.