Мэдээ мэдээлэл
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ “САЙН” ҮНЭЛЭГДЛЭЭ
2024.11.25
ОБЕГ-ын даргын тушаалаар тус газрын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын Улсын үзлэгийг Хэнтий аймгийн 17 сум, 1 тосгонд зохион байгуулж өнөөдөр дүнгээ танилцууллаа. Нэгдсэн дүнгээр Аймгийн Онцгой комиссын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үнэлгээ 82 хувьтай буюу сайн гэж үнэл
Ажлын хэсгийн зүгээс дийлэнх сумдын хувьд ололттой тал нь мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний оролцоо хангалттай, цагийн байдлын хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулсан, багаж хэрэгслийн хангалт сайтай байна дүгнэсэн бол дутагдалтай тал нь Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байна гэж үзлээ.
Үүнтэй холбогдуулан сумдад гамшгаас хамгаалах эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийлгэх төсөв, хөрөнгийг шийдвэрлэх, Онцгой байдлын салбар, нэгжгүй сумдад гал түймэр унтраах бага, дунд оврын автомашинтай болгох асуудлыг шийдвэрлэх, Гамшгаас хамгаалах ангиллын сургалтын чанар, хүртээмжийг бүх шатанд дээшлүүлэх, хангалтгүй үнэлгээ авсан сумдын бэлэн байдлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө.
Мөн ирэх он буюу 2025 онд Гамшгаас хамгаалах иж бүрэн үзлэг Хэнтий аймагт зохион байгуулагдана. Тиймээс дээрх чиглэлийн дагуу ажил, арга хэмжээ зохион байгуулах шаардлагатайг анхаарууллаа.