Мэдээ мэдээлэл
УУРЫН БА УС ХАЛААХ ЗУУХТАЙ ХАРЬЦАЖ АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ БОЛЛООУУРЫН БА УС ХАЛААХ ЗУУХТАЙ ХАРЬЦАЖ АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ БОЛЛОО
Аймгийн 2024 оны төсөв батлах тухай 02 дугаар тогтоол, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 05 дугаар тогтоолыг үндэслэн “Эрсдэлтэй ажлын байр, уурын ба ус халаах зуухтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны сургалт”-ыг Чингис хотод зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал болон усан халаалтын зуухны галч, машинистуудын ажиллах нөхцөл, мөрдөж ажиллавал зохих дүрэм журам, аюулгүй ажиллагааны талаар сургалт хийж мэргэжлийн үнэмлэхтэй болгоход чиглэснээрээ онцлогтой.
Сургалтыг Монгол Улсын зөвлөх инженер Б.Шинэбаяр 8 цагийн танхимын болон цахим хичээл, 1 цагийн дадлага ажлыг хөтөлбөрийн дагуу явуулсан бөгөөд аймагт үйл ажиллагаа явуулж буй дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 24 аж ахуйн нэгж байгууллагын усан халаалтын зуухны 110 слесарь, машинистууд хамрагдав.