Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛИЙГ ХУРАЛДУУЛЛАА
2024.11.08
Хурлаар улсын болон орон нутгийн төсвөөр аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа, ашиглалтад орсон бүтээн байгуулалтуудын төсөв, төлөвлөлт, ажлын явцын талаар мэдээлэл сонсов. Маргааш буюу энэ сарын 9-ний өдөр Хэрлэн суманд хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажил, төслүүдтэй биечлэн танилцана.
Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас энэ онд нийт 84 төсөлд захиалагчийн хяналт хэрэгжүүлжээ. Нийт төслийн 42 нь ашиглалтад ороод байгаа бол 11-12 дугаар сард бүтээн байгуулалтын 10 төсөл ашиглалтад орох аж. Харин 32 төсөл он дамжин хэрэгжих юм байна.