ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024.11.07
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын болон аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагийн удирдлага, бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч албан хаагчдын дунд сургалт зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь сургалтыг нээж үг хэлж нийт албан хаагчдад амжилт хүслээ. Сургалтад 80 гаруй албан хаагч танхимаар, 18 сум, 5 тосгоны Тамгын газар болон төсөвт байгууллагын 100 гаруй мэргэжилтэн цахимаар оролцлоо.
Сургалтаар төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл, албан тушаалтны үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт, үнэлгээ, мониторингийн эрх зүйн орчин, шинэчлэлийн бодлогын талаар танилцууллаа.