Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛТАЙ БИЕЧЛЭН ТАНИЛЦАЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Өнгөрөгч долоо хоногт аймгийн Засаг дарга дэд бүтцийн зөвлөлийг хуралдуулж улсын болон орон нутгийн төсвөөр хэрэгжиж байгаа, төсөл арга хэмжээний талаар мэдээлэл авснаас гадна Хэрлэн суманд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 11 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрөөр аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон холбогдох албаны хүмүүс Хэрлэн сумын 1, 2, 3, 5 дугаар багт хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч айл өрхийн гадаах овоолсон шороог тэгшилж, янзлах ажлын хэсэг байгуулахыг Хэрлэн сумын Засаг даргад, шороон далангийн дутуу ажлуудыг яаралтай дуусгаж, иргэд ААН-д хохирол учруулахгүй байх, иргэдийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг гүйцэтгэгч компаниудад үүрэг болголоо.