Мэдээ мэдээлэл
СУМДЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ХАНГАХ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭРГЭЖИЛ АРГАЗҮЙН АНХДУГААР СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024.09.17
Хэнтий аймгийн 15 суманд Сумдын усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил хэрэгжиж дуусч байна. Үүнтэй холбоотойгоор цаашид ашиглалтыг үргэлжлүүлэх ашиглагч байгууллагуудыг мэргэшүүлэх, үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилготой сургалт зөвлөгөөн маань 15 сум, 7 гүйцэтгэгч байгууллага болон Захиалагчийн хяналтыг гүйцэтгэгч Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хяналтын инженерүүд оролцож нийт 70 хүний бүрэлдэхүүнтэй болсон ба
Зөвлөгөөнөөр “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, МУ-ын Зөвлөх инженер Б.ПҮРЭВЖАВ, МУ-ын Зөвлөх инженер Х.ЧИМГЭЭ, МУ-ын Зөвлөх инженер Г.БУД нар мэргэжлийн сургалт орж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч оролцогчид маш идэвхтэй оролцож цагаа олсон үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөлөө.