Мэдээ мэдээлэл
МОНГОЛ УЛСАД СТАТИСТИКИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ₮ БОЛЛОО
2024.09.17
Монгол улсад 1924 онд анхны Засгийн газар байгуулагдахад дотоод яамны бүтцэд тоо, бүртгэлийн алба байгуулагдаж ирсэн тэр цагт статистикийн байгууллагын үндэс суурь бий болж, эдүгээ 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Төр засгийг бодитой, чанартай, шуурхай тоо мэдээллээр хангах нь статистикийн байгууллагын нэр хүндтэй үүрэг бөгөөд цаашид ч аймаг, орон нутаг, улс орны болон дэлхийн түвшинд хэрэгжиж байгаа бодлого, шийдвэр, хөтөлбөрүүд, тухайлбал, “Тогтвортой хөгжлийн зорилго” болон “Алсын хараа 2050” хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтийг тооцох, тоо, мэдээллээр бодлого боловсруулагч нарыг хангахад статистикийн байгууллагын үүрэг оролцоо чухал байдаг.
Тиймээс Хэнтий аймгийн Статистикийн хэлтсээс үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2024.09.16-нд зохион байгууллаа.




