ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН МӨРӨН, БАТНОРОВ СУМ, ТАХИЛГАТ ТОСГОНД ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИН ОЛГОХООР БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2024.09.06
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хэнтий аймгийн сум, тосгодын эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон эмийн сангийн удирдлага, төлөөлөлтэй уулзалт хийлээ. Салбарын бодлого чиглэлийг танилцуулахын зэрэгцээ анхаарах асуудлуудыг мөн танилцууллаа.
Энэ үеэрээ Мөрөн сум, Тахилгат тосгон, Батноров сумын эрүүл мэндийн төвүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Toyota Land Cruiser 78 загварын туулах чадвар сайтай автомашиныг энэ оны IV улиралд багтаан хүлээлгэж өгөхөөр батламж олголоо.