"ШИЛДЭГ ОФИЦЕР, АХЛАГЧ" ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ 40 ОРОЛЦОГЧ ДАДАЛ СУМ РУУ ХӨДӨЛЛӨӨ

2024.09.06
"Шилдэг офицер, ахлагч" тэмцээний хаалт маргааш буюу есдүгээр сарын 7-нд Дадал суманд зохион байгуулагдана. Энэ үеэр тус тэмцээний шилдэг 40 оролцогч гуравдугаар шатны шалгаруулалтад оролцож шилдгийн шилдгээ шалгаруулах юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Гантулга нийт оролцогчтой уулзаж, гуравдугаар шатны шалгаруулалтад амжилт хүслээ.