Мэдээ мэдээлэл
“ХЭНТИЙН БОЛОВСРОЛ-ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2024.08.29
“Хэнтийн боловсрол - Өнөө ба ирээдүй” зөвлөгөөн Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдаж байна. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллага, Ясли, Коллежийн 100 гаруй багш, удирдах ажилтнууд нэг дор чуулж Багшлахуй болон суралцахуйд тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Хэнтий аймгийн Боловсролын салбарын өнөөгийн байдал ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцууллаа.
Мөн Мэргэжлийн хөгжлийн бүлгийн ажлын үр дүн, засаж сайжруулах санал, шийдвэрлэх арга замаа тодорхойлох, сургуулийн менежментийн хэрэгжүүлсэн үр, туршлагаа түгээх зэргээр туршлага солилцоо.




