“ХЭРЛЭН ТОЙРОМ 2024” ХАРВААГ ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024.08.24
Үндэсний шагайн харвааны “Хэрлэн тойром-2024” харваа 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит болгон явуулж байгаагаараа онцлогтой. тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нээлтэд оролцож хэлсэн үгэндээ үндэсний шагайн харваан спортыг хөгжүүлэх зорилгоор жил бүр тодорхой хэмжээний санхүүжилтийг төсөвтөө суулгаж, энэхүү тэмцээнийг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж, хүүхэд багачуудыг уламжлалт спортоор хичээллүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тус тэмцээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 30 багийн 240 харваач ооролцож байгаа бөгөөд үүнээс 140 гаруй харваачид нь Хэнтий аймгаас оролцож байна. Харваачид маань ахмад, насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн 3 ангиллаараа өрсөлдөнө. Ахмад насны ангилалд 18 баг, насанд хүрэгчдийн 12 баг, хүүхдийн төрөлд 11 харваач оролцож байна. Тэмцээн 2 өдрийн турш явагдана.