ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙГ ХЭНТИЙ АЙМАГТ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2024.08.24
Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан баярын хурал болон ЦДБЭЧ болон ОХУ-ын Буриадын чуулгын хамтарсан баярын тоглолт Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдлаа. Энэ үеэр Хэнтий аймгийн зарим ахмад дайчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын шагналыг Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа, Р.Энхболд нар гардуулан баяр хүргэсэн юм. Халх голын байлдааны үед Хэнтий аймгийн иргэд хөдөлмөрчдөөс цэргийн бэлтгэл, хүнс тэжээл зэргийг нийлүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэн идэвхтэй оролцож байсан юм. Тухайлбал, цэргийн хэрэгцээнд 500 гэр, 9.4 мянган үхэр, 57.5 мянган хонийг найман хоногийн дотор бэлтгэн нийлүүлж, төлөвлөгөөг 593 толгой малаар давуулан биелүүлж байжээ.