ЯПОН, МОНГОЛЫН ХАМТАРСАН ШИЛДЭГ ЭМЧ НАРЫН БАГ ЧИНГИС ХОТЫН 250 ХҮНД ШҮДНИЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЖ БАЙНА

2024.08.23
Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо нь “Японы шүдний эмч нарын холбоо"-той хамтын ажиллагааны хүрээнд 8 сарын 21-23-ны өдрүүдэд Чингис хотын иргэдэд шүдний эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тодруулбал “Японы шүдний эмч нарын холбоо"-ны тэргүүн, профессор Ютака Имай болон Монгол Японы хамтарсан шилдэг эмч нараас бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг шүдний тусламж үйлчилгээг 250 хүнд үнэ төлбөргүй хүргэнэ.
Мөн орон нутгийн шүдний эмч нарт “Шүд авахад гарах алдаа, хүндрэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд" болон "Хүүхдийн шүдний цоорлын болон сувгийн эмчилгээ"-ний чиглэлээр сургалт явууллаа.
Эдгээр эмч нарын багийг өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээн авч уулзаж, шүдний асуудалтай иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж, эмч ажилтнуудыг чадвахжуулахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа явдалд талархал илэрхийллээ.