"МОНГОЛ-ОРОС" ЗАЛУУЧУУДЫН ТОЙРОН АЯЛЛЫН БҮРЭЛДЭХҮҮН АХМАД ДАЙЧДЫН ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024.08.21
Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд өнөөдөр Монгол Оросын залуучуудын аялалын бүрэлдэхүүн Чингис хотод байрлах "Ахмад дайчдын цогцолбор"-т хүрэлцэн ирж, ЗХУ-ын баатар, танкчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа аялалын баг Чингис хотын музейтэй танилцахаар хөдлөв. Энэхүү аялал нь хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд залуу хойч үедээ дайны хор уршигийг ойлгуулах, дайны цаг үеийн түүхэн дурсгалт газруудтай танилцуулж, өнгөрсөн үеийн түүхийн мэдлэгийг олгох томоохон ач холбогдолтой арга хэмжээ юм.