"МОНГОЛ-ОРОС" ЗАЛУУЧУУДЫН ТОЙРОН АЯЛЛЫН БҮРЭЛДЭХҮҮН ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ТОГЛОЛТЫГ ҮЗЭЖ СОНИРХОВ

2024.08.21
Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах яамнаас Монгол-Оросын залуучуудын хамтарсан "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аяллыг зохион байгуулж байна. Тус аяллын бүрэлдэхүүн энэ сарын 17-ны өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрийн хооронд Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Дорнод аймгийн Халх гол сум гэсэн маршрутаар аялахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн бэлтгэсэн тоглолтыг үзэж, сэтгэгдэл өндөр Чингис хот дахь аялаллаа үргэлжлүүлж байна.
Бүрэлдэхүүн маргааш буюу 8 дугаар сарын 21-нд танкчидын хөшөөнд цэцэг өргөх ёслол, баярын хурлын арга хэмжээнд оролцож, Дорнод аймагруу хөдөлнө.