80 МОРИНЫ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ОЛОН ҮЙЛДЭЛТ ТРАКТОРЫГ БАЯНХУТАГ, БИНДЭР, НОРОВЛИН СУМДАД ОЛГОНО

2024.08.21

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн санаачилгаар “Шинэ хөдөө хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮ-ийн сайдын багцаас Баянхутаг, Биндэр, Норовлин сумдад 80 морины хүчин чадалтай олон үйлдэлт трактор олгохоор хөрөнгийн асуудал шийдвэрлэсэн. Үүний дагуу тендер зарлагдаж Аму агро компани шалгарч, эхний 2 тракторыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Эдгээр трактор нь тусгай зориулалтын урдаа экскэтэй, хойноо мод тарих болон шонгийн нүх ухах тусгай өрөмтэй, газар шорооны ажил, хөдөө аж ахуйн салбарт ашиглах бүрэн боломжтой юм. Эхний ээлжийн тракторуудыг Баянхутаг, Норовлин сумдад хүлээлгэн өгч байгаа бол Биндэр сумынх тун удахгүй ирнэ гэдгийг албаны хүмүүс танилцууллаа.