Мэдээ мэдээлэл
БАЙГАЛЬ ОРЧИН СУДАЛГААНЫ ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ БОЛЛОО
2024.08.20
Хурх, Хүйтэн голуудын хөндий нь хээр, ус намгархаг газар хосолсон экосистемтэй бөгөөд олон улсын хэмжээнд ховордож буй цэн тогорууны үржилд хамгийн чухалд тооцогддог нутаг юм.
Энэхүү нөөц газарт цэн тогорууны 70 гаруй үржлийн хос өндөглөн зусдаг бөгөөд энэ нь дэлхий даяар ховордсон энэ зүйлийн Ази дахь хамгийн өндөр үүрлэх нягтралтай бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Энэхүү бүс нутагт Хурхын байгаль орчин судалгааны олон нийтийн хүрээлэнтэй болж, үүд хаалгаа нээлээ.