Мэдээ мэдээлэл
"МОНГОЛ-ОРОС" ЗАЛУУЧУУДЫН ТОЙРОН АЯЛЛЫН БҮРЭЛДЭХҮҮН ХЭНТИЙ АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
2024.08.20
Үйл явдлын мэдээ
Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах яамнаас Монгол-Оросын залуучуудын хамтарсан "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аяллыг зохион байгуулж байна. Тус аяллын бүрэлдэхүүн энэ сарын 17-ны өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрийн хооронд Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Дорнод аймгийн Халх гол сум гэсэн маршрутаар аялахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо хүрэлцэн ирлээ.
Бүрэлдэхүүн маргааш буюу 8 дугаар сарын 21-нд танкчидын хөшөөнд цэцэг өргөх ёслол, баярын хурлын арга хэмжээнд оролцож, Дорнод аймагруу хөдөлнө.