Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМАНД “ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СПОРТ ХӨГЖЛИЙН ТӨВ”-ИЙН ШАВ ТАВИЛАА
2024.06.22
Өнөөдөр Зуны дунд сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Бор-Өндөр сумын “Хүүхэд залуучуудын спорт хөгжлийн төв”-ийн шав тавих үйл ажиллагаа болж Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЗГ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон сум орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Тус барилга нь зоорийн 1 давхар, газраас дээш 2 давхар, тэнхлэгээрээ 76.6*64 метр, 25 метрийн усан бассейн, 600 хүний суудалтай спорт заал, фитнес, биллиард, теннис, видео тоглоом, боулинг сургалтын танхим, бүжгийн танхим, номын сан, мини кино театр бүхий иж бүрэн цогцолбор бөгөөд барилгын ажил нь ийнхүү эхэлж байна.
Төсөвт өртөг: 13,2 тэрбум төгрөг
Эхлэх хугацаа: 2024 оны 6 сар
Дуусах хугацаа: 2026 оны 8 сар
Захиалагч: Монгол улсын Засгийн газар
Гүйцэтгэгч: “Си Эйч Би Жи“ ХХК