БОР-ӨНДӨР - ХЭРЛЭН ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2024.06.23
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Бор-Өндөр.-Хэрлэн чиглэлийн хатуу хучилттай 179,7км /Хэнтий, Баянмөнх, Дархан, Бор-Өндөр сумын 1-р ээлжийн 41,5км/ авто замын ажил Зуны дунд сарын шинийн 15-ны билигт сайн өдөр буюу өнөөдрөөс эхэлж байна.
Тус замын гүйцэтгэгчээр "Танкштелле" ХХК шалгарсан бөгөөд өнөөдөр зураг төслийн дагуу ажлаа эхлүүлж байна.
Энэхүү замын зорчих хэсгийн өргөн 7м, хөвөө 2м /2 талдаа/ нийт өргөн 11м, хучилтын хийц нь хөлдөлтөөс хамгаалах үе 30см, цементээр бэхжүүлсэн суурь 20см, асфалть бетон хучилт 7см, төмөр бетон хоолой 87 цэгт байх юм.
Бор-Өндөр сум | 2024.06.22