ТЭГШ ОЙТОЙ СУМ, ТОСГОНООС БУСАД АЙМАГ, СУМЫН БАЯР НААДАМ 7 ДУГААР САРЫН 10, 11-НД БОЛНО

2024.06.21
Үндэсний их баяр наадмын тухай хуульд аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Гэхдээ онцгой нөхцөл байдлаас шалтгаалж буюу тэгш ой тохиосон үед улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно” гэж заажээ.
Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар Норовлин сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд, Бэрх тосгоны түүхт 70 жилийн ойн баяр наадмыг 8 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Харин Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 101 жилийн ойн баяр наадам болон Норовлин сум, Бэрх тосгоноос бусад сум, тосгоны хувьд хуулийн дагуу 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд нэгэн зэрэг тэмдэглэнэ.