ХЭНТИЙ АЙМГИЙН 160 ӨРХ МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА

2024.06.19
МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд малчдыг малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ХХҮГ-аас малжуулах арга хэмжээнд хамрагдсан малчин өрхөд малын ашиг шимийг боловсруулах арга аргачлалын талаар мэргэжлийн байгууллагуудаас холбогдох мэдээ, мэдлэг өгөх сургалт хэлэлцүүлэг болон малжуулах хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй гэрээ байгуулж, батламж гардуулах арга хэмжээг өнөөдөр Чингис хотноо зохион байгуулж байна. Сүүлийн 4 жилд энэхүү арга хэмжээнд нийт 18 сум 3 тосгоны 173 малчин өрхийг 918 сая төгрөгийн санхүүжилтээр малжуулах хөтөлбөрт хамруулсан байдаг. Харин энэ онд 160 малчин өрхөд тус бүр 8 сая төгрөг буюу 1 тэрбум 280 сая төгрөгийн төсөв баталж, малжуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн 4 жилийн нийт дүнгээс өндөр байгаа төдийгүй бусад аймгуудаас ч өндөр төсвийг манай аймагт баталж өгсөн байна.
Тус хөтөлбөрт 18-аас дээш насны 200 хүртэлх бог малтай өрх хамрагддаг бөгөөд сумын хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн шийдвэрээр олгодог аж.
 
 
 
 
 
 
 
+6