Мэдээ мэдээлэл
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДААС ТАВЬСАН ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2024.06.14
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас тавьсан хүсэлтийн дагуу сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд нэн шаардлагатай байсан 135 ширхэг хувцас, эд зүйлсээ хадгалах шкафыг гардуулан өглөө.
Өмнө нь буюу 2022 онд нийт 40 ширхэг шкафыг шийдвэрлэж байсан бол энэ удаад нэмж олгосноор сувилагч, тусгай мэргэжилтнүүд эд зүйлсээ хадгалах шүүгээгээр бүрэн хангагдаж, эмнэлгийн орчин эмх цэгцтэй, стандартын дагуу үйлчлэх боломжтой болж байгаараа онцлогтой.