ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ТҮҮХЭН ЦОГЦОЛБОРЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2024.06.13
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав дэд бүтцийн зөвлөлийг өнөөдөр /2024.06.13/ хуралдууллаа. Хуралдаанаар Норовлин суманд баригдаж буй Шихихутаг цогцолбор, Дэлгэрхаан суманд баригдаж байгаа Монголын нууц товчоо цогцолборын явцын талаар гүйцэтгэгч компаниудыг оролцуулан мэдээлэл авч дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд Монголын нууц товчоо цогцолборын нэмэлт ажлын тоо хэмжээг Барилга хөгжлийн төвд уламжлах, Шихихутаг цогцолборын бичээсний асуудлыг шуурхай шийдвэрлэх, бусад асуудалтай зүйлсийг БОАЖЯ-нд санал хүргүүлэн шийдвэрлүүлж, 8 дугаар сарын 1-ний өмнө ашиглалтад оруулах чиглэл өглөө.