ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ АХМАДЫН СУВИЛАЛД 24 НЭР ТӨРЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОЛОО

2024.06.13
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр ХХҮГ-ын дэргэдэх ахмадын сувилалд шаардлагатай байгаа 77 сая төгрөгийн үнэ бүхий 24 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Тодруулбал УВЧ аппрат, ультра аппрат, массажны ор, гүйлтийн зам, лазер шарлага, хүчилтөрөгчийн өтөгрүүлэгч аппрат, эмчилгээний ор, цахилгаан төөнүүр, электрофорез гэх мэт сувиллын болон физик эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Мөн Хэнтий аймаг дахь Политехник коллежийн багш сурагчдаар 30 ширхэг модон ор хийлгэж хүлээлгэн өгсөн юм.
2022 онд тус сувилалд улсын төсвийн 505 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Ахмадын сувилал, ариун цэврийн байгууламжийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулж, өнгөрсөн жилээс эхлэн ахмадуудаа хүлээн авч байсан юм.
Одоо ийнхүү тоног төхөөрөмжөөр хангаснаар ахмадууд маань ая тухтай, тохилог орчинд эмчилгээ үйлчилгээ авах бүрэн боломжтой боллоо.