АЙМГИЙН ЗООНОЗ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ЛАБОРАТОРИТОЙ БОЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

2024.06.08
Хэнтий аймгийн Зооноз өвчин судлалын төвийн Молекул биологийн лабораторийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, тууз хайчлах ёслолын арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцлоо. Тус лаборатори нь молекул биологийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд хачгаар дамжих халдвар болон шинээр сэргэж байгаа халдварын оношилгоог хийх чадавх нэмэгдэж байна.
Тодруулбал, аймгийн ЗӨС-ийн төв нь нян судлал, ийлдэс судалын тоног төхөөрөмжтэйгөөр тарваган тахал, боом, холер өвчнийг шинжилдэг байсан бол одоо молекул биологийн шинжилгээний 20 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжтэй болон өргөжиж буй юм.
269.5 сая төгрөгийн өртөг бүхий тус тоног төхөөрөмжийг ДЭМБ, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангаас буцалтгүй тусламжаар олголоо.