Мэдээ мэдээлэл
БЭРХ ХОТ ДОТОРХ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2024.06.07
Батноров сумын Бэрх хот доторх 4.1 км хатуу хучилттай авто замын ажил эхлээд байна. Энэ ажлын хүрээнд нийт 10 трасс бүхий 4.1 км урт 7м өргөн зорчих хэсэг, 1.5 м өргөн явган хүний зам, 4 ширхэг ус зайлуулах хоолой бүхий асфальт бетон хучилттай авто зам тавигдана.
Ажлын гүйцэтгэгчээр “Их Хайрханы Харгуй” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар тухайн ажлын талбайд 3 инженер, 13 ажилтан, 13 машин механизмтайгаар хөрс хуулалт, ухмал ухах, ул хөрсөнд шинжилгээ, карьерын шинжилгээ хийх зэрэг ажлууд тус тус хийгдэж байна.
Замын ажил ирэх оны 7 дугаар сард ашиглалтад орно.