ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024.06.07
Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр шинээр батлагдсантай холбогдуулан аймгийн ЗДТГ, Авлигатай тэмцэх газартай хамтарч Үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх, Авлигын эсрэг хууль тогтоомж авлигаас урьчилан сэргийлэн мэдлэг ойлголт өгөх зорилгоор байгууллагын дарга, хүний нөөц, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт хийж байна.
Сургалтаар АТГ-ын Урьчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн “Авлигын эсрэг үйл ажиллагаа, МУ дахь авлиын нөхцөл байдал, Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн талаар танилцуулах бол тус хэлтсийн ажилтан, комиссар С.Баярцэцэг “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай, комиссар Г.Энхжин “хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах тухай”, комиссар С.Амартүвшин “Авлигын гэмт хэрэг, эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар” тус тус илтэл тавина. Үргэлжүүлээд 14 цагаас төрийн бүх байгууллагын албан хаагчад сургалт хийнэ.