ХАДУН ФИТНЕСС КЛУБЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ С.ҮҮЛЭНСОЛОНГОД БОДИБИЛДИНГ-ФИТНЕССИЙН МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

2024.06.05
Монголын МИСТЕР-МИСС 2024 Бодибилдинг-Фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгийн Хадун фитнесс клубын 3 тамирчин амжилттай оролцжээ. Тодруулбал Хадун фитнесс клубын багш, Дасгалжуулагч Үүлэнсолонго аваргаа баталж хошой аварга боллоо. Бикини модель -163см ангилалд өрсөлдөж аваргын алтан медаль хүртлээ.
Мөн тус клубын тамирчин Х.Тожилдорж Бодибилдинг -60кг ангилалд Мөнгөн медаль хүртсэн бол тамирчин Э.Баярмаа Фит модель мастер +35 насны ангилалд 5-байр, Бикини бегинирс ангилалд 5-байранд тус тус шалгарлаа
Багш, дасгалжуулагч С.Үүлэнсолонго, тамирчин Х.Тожилдорж нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ.
Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хадун фитнесс клубын тамирчдыг хүлээн авч уулзаж, аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, залуучуудыг спортоор хичээллэхэд уриалан дуудаж, үнэ хувь нэмрээ оруулж яваад талархал илэрхийлж, Засаг даргын жуух бичиг гардууллаа. Мөн цаашдаа тив, дэлхийд нутаг орныхоо нэрийг дурсгаж яваа хүүхэд залуус, спортынхныг дэмжих санхүүг төсөвтөө оруулж ажиллах тухай санал солилцлоо.