ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ !!!!

2024.06.05
2021 оноос Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хавар, намар хийж ирсэн бөгөөд энэ хугацаанд тус өвчин дахин оношлогдоогүй.
Тиймээс аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн А/297 тоот захирамжаар 18 сумын 330.4 мянган мал, амьтныг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.
Малчид иргэд та бүхэн мал сүргээ Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад бүрэн хамруулж хамтран ажиллана уу.