"ХУБИЛАЙ ХААНЫ ЗАРЛИГ-МОНГОЛ БАНКНЫ 100 ЖИЛ" СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКЫН НЭЭЛТ БОЛЛОО

2024.06.02
"Монгол шуудан" ХК-иас Монгол банкны 100 жилийн ойд зориулан “Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100 жил” сэдэвтэй торгон маркыг үйлдвэрлэж өнөөдөр Монгол орон даяар нэгэн цаг дор энэхүү маркын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтэнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, АИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Аймгийн Шуудангийн үйлчилгээний газры-н дарга Д.Мөнхчимэг, Монгол банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Д.Болортунгалаг болон бусад банкны салбарын захирлууд, ШҮГ-ын хамт олон хүрэлцэн ирж оролцлоо.
Монгол Улс шуудангийн захидал харилцааны үнэ төлсөн баталгаа болох үнэт цаас буюу маркыг анх 1924 оны 08-р сарын 01-нд Ардын засгийн газрын түшмэл Бат-Очирын санаачилгаар “марзан” Б.Шаравын зурсан зургаар бат бөх, дийлэгдэшгүйн билэгдэл “Элдэв-Очир” сэдэвтэй маркыг хэвлэн гаргасэн түүхтэй.
"Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100 жил” марк нь Монгол улсын 1148 дахь сэдвийн нэг блок марк бөгөөд 21000 ширхэгийг хэвлэн ийнхүү шуудангийн үйлчилгээнд зориулан гаргаж байгааг дуулгахад таатай байна.
Тус маркын зургийг зураач Х.Одон, А.Ууганбаяр, Г.Ариунболд, Б.Отгонтүдэв нар зурсөн бөгөөд Монгол банкны төв байранд эх зураг нь хадгалагдаж байдаг байна.
Маркны баруун дээд талд Монгол банкны лого, зүүн доод буланд шуудангийн маркны 100 жилийн логог байршуулжээ.
Шуудангийн марк бол дэлхийд Монгол улсыг сурталчилах, мөн тусгаар тогтнолын илэрхийлэл болдог үнэт зүйлс юм. Торгон маркыг 1982, 2006, 2024 онд үйлдвэрлэн гаргасан байна.
Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэж эхэлсэн тухай илэрхийлсэн түүхэн сэдэвтэй зургаар бүтээсэн "Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100 жил" сэдэвт маркыг өнөөдрөөс эхлэн шуудангийн үйлчилгээнд гарган борлуулж эхэллээ.