Хэнтий аймгийн Сонгуулийн хороо өнөөдөр эвт худалдааны төвийн 2 давхарт сонгогчийн өдөрлөгийг зохион байгууллаа.

2024.06.02

Өдөрлөгөөр 2024 оны ээлжит сонгуулийн үйл явцын талаарх мэдээ мэдээллийг сонгогчдод хүргэх, саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулж, туршилтаар иргэдээс санал авч хяналтын тооллого хэрхэн хийдэг талаар үзүүлэх сургалт хийлээ. Энэхүү туршилтын санал авах төхөөрөмжийг 6 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд дахин нээлттэй ажиллуулах бөгөөд иргэд сонгогчдын сонгуульд идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтой юм.