“ШИЛДЭГ БАГ ХАМТ ОЛОН” БАДМИНТОНЫ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД

2024.06.02
Хан Хэнтий нутагтаа бадминтоны спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулан, хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд үлгэр дууриал болж, багаар ажиллах чадварт суралцан, баг хамт олноороо улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож Хан Хэнтий нутгийнхаа нэрийг өндөрт өргөж амжилт гаргасанд талархаж “ШИЛДЭГ БАГ ХАМТ ОЛОН”-оор батламжилсан байна.
Тус баг хамт олон нь өсвөр үеийн бадминтоны улсын аварга шалгаруулах тэмцээнд 2019, 2021, 2022, 2023, 2024 онуудад багийн дүнгээр 1-р байр цом буюу 5 удаагийн аварга, 2024 оны Багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр 1-р байр цом, бадминтон сонирхогчдын насанд хүрэгчдийн тэмцээнд багийн дүнгээр 2022 онд 3-р байр, 2024 онд 2-р байр эзэлж амжилт үзүүлсэн байна.